Өндөр чанар, бодит үр дүн
Англи хэлээ сайжруулах олон аргууд байдаг. Улс болгонд л хэлний курс, сургалтын төвүүд ажиллаж байдаг. Гэхдээ хэлийг АНУн их сургуулийн хотхон дотроос нь өндөр мэргэжлийн багш нараар удирдуулан, олон орны хүүхдүүдтэй хүсэл зорилгоо хуваалцан сурна гэдэг ямарч сургалтын газраас хавь үлдэцтэй байдаг болох нь тогтоогдсон байдаг. Мөн олон их сургуулиуд амжилттай сурч байгаа оюутнууддаа мөнгөн туслалцаа үзүүлдэг болохыг санаарай!
|
Хялбар тавигдах шаардлагууд

АНУ-н их дээд сургуулиуд ухаалаг, ажилч хичээнгүй гадаад оюутнуудад боломж олгон сургуульдаа элсүүлэх нь өөрстөндөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж үздэг. Тийм учраас хэлний бэрхшээлтэй тэдгээр оюутнуудад боломж олгох үүднээс маш энгийн шалгуур тавьсан байдаг. Мөн суралцах зардал ч харьцангуй хямд байдаг.
АНУ-н их сургуулиуд чамд тохирсон эсэхийг мэдэх хамгийн хялбар боломж

Маш цөөн их сургуулиуд АНУ-н их сургуулиудын хэлний бэлтгэлийн олгодог боломжтой нийцэхүйц байдаг. Жишээ нь оюутны хотхонд байрлан, хүссэн спортоороо хичээллэн, цаашдаа сурахыг хүсдэг үндсэн ангидаа зочин болж сууж үзэх боломжийг хүртэл олгодог давуу талтай. Товчхондоо та өөрийн хүссэн сургуульдаа хамгийн бага зардлаар, хамгийн хялбар шалгуураар орж хэлний түвшнөө сайжруулахын хажуугаар жинхэнэ оюутны амьдралтай танилцах алтан боломж юм.
Оюутны хотхондоо ажиллах хөтөлбөр

АНУ-н зарим их сургуулиуд хэлний бэлтгэлийн оюутнууддаа оюутны хотхондоо ажиллах боломж олгодог. Энэ нь ихэвчлэн оюутнуудад сургалтын төлбөрөөсөө хөнгөлүүлэх, илүү хэрэглээний зардлаа өөрөө олох, бие даан ажиллаж сурахад нь тус болдог. Оюутнууд 7 хоногт 20 хүртэлх цагаар ажиллах боломжтой ба эдгээр ажлуудад багшийн туслах хийхээс эхлээд хотхоны телевизд хөтлөгч хийх, FITNESS-н багш хийх хүртэл олон ажил бий. Ийнхүү ажиллах нь оюутны ирээдүйд RESUME-гээ бичихэд нь маш их хэрэг болдог бас нэгэн давуу талтай.
Хэрвээ АНУд хэлний бэлтгэлийн чиглэлээр сурахыг хүсч байгаа эсвэл бидэнтэй холбогдож зөвлөгөө авахыг хүсвэл энэ линкээр application form орж бүртгүүлнэ үү.