Message from Co-Founders

Танд энэ өдрийн мэнд хүргэе!
Бид жил бүр оюуныг эрхэмлэдэг олон залуусыг дэлхийн өнцөг булан бүрт байрлах илч төлөөлөгчдөөрөө дамжуулан амжилтын замд нь хөтлөж байна. Манай сурагчдын амжилт бидний амжилтын үндэс гэдэгт бид итгэдэг.
Epro 360 Олон Улсын Боловсролын Байгууллага нь зөвхөн АНУ-н ахлах болон их дээд сургуулиудад оюутан залуусыг элсүүлэхээс илүүтэй боловсролын инфляци болж буй энэ үед тэднийг сурах явцад нь үргэлж шаардлагатай мэдээ мэдээлэл болон тогтвортой зөвлөгөөгөөр хангахад чиглэн үйл ажиллагаа явуулж байна.
Epro 360 Сүлжээ болон бидний бусад нэмэлт үйлчилгээгээр дамжуулан гишүүд маань өөрсдийн мэргэжлийн цар хүрээ болон хувь хүний хөгжил зэрэгтээ томоохон дэвшил гаргасаар байгаа нь бидэнд улам ихийг хийх урам, зориг болж байна. Уг сүлжээн дэхь манай зөвлөх мэргэжилтнүүд зөвхөн зөвлөгөө өгөөд зогсохгүй Epro 360-н хэрэглэгч бүрт АНУ-д амжилттай сурах болон ажлын байранд гарахад нь томоохон үлгэр жишээ болж байдаг юм. Учир нь тэд хэрэглэгчдийн адил анх АНУ-д ирж гадаад оюутны хувиар амьдарч үзсэн арвин туршлагатай хүмүүс байдаг билээ.
Бид таныг бидэнтэй нэгдэж АНУ-д сурах мөрөөдлөө биелүүлэхийг санал болгож байна.
Хүндэтгэсэн,
Francisco Galvez
Co-Founder |
Oswaldo Chavez
Co-Founder |
Jonas Kehrbaum
Co-Founder |
Mission & Vision |
At a Glance |
Our Advantage |
Our Team |